Энэтхэг улсын Дээд шүүх коронавирусийн улмаас нас барсан хүн бүрийн гэр бүлд 50 мянган рупи буюу 674 ам.долларын нөхөн төлбөр олгох Засгийн газрын шийдвэрийг баталжээ.
Тус улсын Гамшгаас хамгаалах хуулийн дагуу цар тахлаар өвчлөн, нас барсан иргэдийн гэр бүл нөхөн төлбөр авах ёстой гэж үзсэн хуульчид өргөдөл гаргасны дараа эрх баригчид уг шийдвэрийг гаргасан байна. Энэтхэгийн Засгийн газраас коронавирусийн цар тахлыг Гамшгаас хамгаалах үндэсний хуулийн дагуу "гамшиг" гэж тусгайлан мэдэгдсэн билээ.
Албаныхны мэдээлснээр нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсөд нөхөн төлбөр авах өргөдөл гаргаснаас хойш 30 хоногийн дотор холбогдох мужуудаас мөнгийг олгох аж. Гэвч зарим мужийн зүгээс нөхөн олговрыг Засгийн газраас санхүүжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар, тус улсын нийт 447 мянга гаруй хүн цар тахлын улмаас нас бараад байгаа билээ. Гэхдээ шинжээчдийн тооцоол байгаагаар нас баралтын бодит тоо нь албан ёсны тооноос 10 дахин илүү байж магадгүй аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.