СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тони болон Чери Блейр нарын эд хөрөнгийн хууль бус баримт ил болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Их Британий Ерөнхий сайд асан Тони Блейр эхнэр Чери Блейрийн хамтаар Бахрейны сайдын эзэмшлийн оффшор компанийн хагасыг эзэмшсэнээр 6,5 сая фунт стерлингийн үнэ бүхий оффисын барилгын эзэд болжээ.

.

Британий Ерөнхий сайд асан ба түүний эхнэр нь Үндсэн хуульт хаан засаг бүхий Бахрейн улсын одоогийн Үйлдвэрлэл, Худалдаа, Аялал жуулчлалын сайд Заид бин Рашид Алзаяни болон түүний гэр бүлийн удирддаг Британийн Виржиний Арлууд (BVI) компанийг 2017 онд авснаар 6,5 сая фунт стерлингийн эзэд болжээ.

Энэ хэлэлцээрийн тухай оффшорын баримтуудыг Вашингтон дахь Олон улсын сэтгүүлчдийн консорциум “Pandora Papers” материалдаа илчилсэн юм. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэд оффшор хөрөнгөөр Их Британий Арилжааны үл хөдлөх хөрөнгийг болон Мэрилебоны хаягийг авахад 60 сая фунт стерлинг зарцуулсан ба Алзаянигийн нууц хувьцаа эзэмшигчид гэдгийг илчилсэн байна.

Тэд уг барилгыг шууд бусаар эзэмшдэг компанийг худалдан авсан тул шаардлагагүй 312.000 фунт стерлинг орчим татвар төлөхөөс зайлсхийжээ.

Хэдийгээр энэ арилжаанд хууль бус зүйл байгаагүй ба тэд татвараас идэвхтэй зайлсхийж байсан гэсэн нотолгоо байхгүй ч уг гэрээ нь .

Их Британий татварын шүүхийн гүйцэтгэх захирал Роберт Палмер "Хэрэв та үл хөдлөх хөрөнгөтэй компани худалдаж авбал татвар төлөх шаардлагагүй болно гэдэг шударга бус явдал юм.  Эдгээр нь чинээлэг хүмүүст байдаг боловч бусад энгийн хүмүүст байдаггүй цоорхой юм.  Улс төрчид татварын тогтолцоогоо засах ёстой, ингэснээр хүн бүр зохих хувиа төлнө” гэж мэдэгджээ.

Арилжааны болон орон сууцнь үл хөдлөх хөрөнгө худалдан авагчийн төлөх татвар дээд талдаа 150.000 болон 125.000 фунт стерлингийг байдаг. .

Дөрвөн жилийн өмнө тэд Лондонгийн төв хэсэгт, Мэйфэйр хотын хойд талд орших хуучин хотхон болох Харкорт 30 гудамжийг худалдаж авсан бөгөөд Чери Блейр засгийн газрын зөвлөх компани Omnia Strategy-ийг дөрвөн давхар байшинруу нүүлгэсэн байна.

Тухайн үед энэ гүйлгээний талаар ямар ч нууцлал байгаагүй гэж хэвлэлүүд мэдээлсэн. Гэсэн хэдий ч худалдагчийн нэр, татвар төлөх ёстой байсан гүйлгээний бүтэц нь тодорхойгүй байсан бөгөөд үүнийг зөвхөн Пандорагийн баримтын тусламжтайгаар олж мэдэх боломжтой юм.

Худалдан авахаас дөрвөн сарын өмнө тэд Их Британийн Harcourt Ventures компанийг үүсгэн байгуулан нэмэгдсэн өртөгийн албан татварт бүртгүүлсэн бөгөөд хоёулаа 50% -ийн хувьцааг эзэмшдэг. .

Тэд дараа нь Harcourt Ventures компаний доторх Romanstone-ийг татан буулгаж, Харкурт 30 гудамжийг өөрийн фирмийн мэдэлд үлдээсэн.  Чери Блейр Guardian-д хэлэхдээ "энэ бүхэнд ер бусын эсвэл далд зүйл байхгүй бөгөөд худалдаа хийхээс өмнө худалдагчийн хэн болохыг мэдэхгүй байсан” гэжээ.

Мөн тэрээр “Алзаянигийн гэр бүл энэ барилгыг BVI компаниасаа тусад нь зарахыг хүсээгүй” гэсэн ба  "Би BVI компанийн эзэмшигч байхыг хүсээгүй тул нягтлан бодогч, өмгөөлөгч Блэйк Морган нарт үүрэг өгсөн.  Би компани болон барилгыг Их Британид буюу эх оронд нь буцааж өгөх болно” гэсэн байна.

Хэрэв Harcourt Ventures уг барилгыг шууд авсан бол тэд 312,000 фунт стерлингийн татвар төлөх ёстой байсан юм.

Хотын санхүүгийн фирмийн менежер Жеральд Эделманийн түнш Ричард Клейнер "Хэрэв тэдний Харкорт Венчурс компани уг үл хөдлөх хөрөнгийг шууд худалдаж авсан бол татварын газрын татварт 5%-ыг төлбөл зохих байсан.  Гэсэн хэдий ч тэд үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг BVI компанийн хувьцааг худалдаж авсан бөгөөд энэ нь татвар төлөхгүй” гэдгийг тайлбарлажээ.

Ривертон Капиталын хуульчид "2019 оны дөрөвдүгээр сарын 6-аас өмнө арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн ашиг сонирхлыг эзэмшиж буй оршин суугч бус хүмүүс хөрөнгийн орлогын албан татвар төлөх үүрэг хүлээгээгүй болно.  Олон компаниуд болон гэр бүлүүд хөрөнгө оруулагчид мэргэжлийн зөвлөгөө авсны дараа ийм төрлийн хууль ёсны бүтцийг ашигласан байдаг” гэжээ.

Орчуулсан: Г.Энхсаруул

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.