Австрийн нийслэл Вена дахь Беларусийн Элчин сайдын яам тэсрэх бөмбөгийн заналхийлэл хүлээж авсны дараа орон нутгийн цагдаа нар тусгай ажиллагаа зохион байгуулсан бөгөөд шалгалтын явцад ямар ч тэсрэх төхөөрөмж илрүүлээгүй гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ.
Тус эх сурвалж "Бид тэсрэх бөмбөгийн заналхийлэл хүлээж авсны дараа дипломатуудын зөвшөөрөлтэйгөөр шалгалт хийсэн. Элчин сайдын яамны байр нь улсын нутаг дэвсгэрээс гадуурх бүс учраас холбогдох төлөөлөгчидтэй хэлэлцэн, шаардлагатай арга хэмжээг авсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Тусгай ажиллагааг Австрийн Үндсэн хуулийг хамгаалах, терроризмын эсрэг холбооны алба гүйцэтгэсэн бөгөөд одоо нь тус ажиллагаа нь дуусгавар болоод байгаа аж.
Үүнээс өмнө Киргизийн нийслэл Бишкек дэх Беларусийн Элчин сайдын яам мөн тэсрэх бөмбөгийн заналхийлэл хүлээж авсан бөгөөд тус аюул ч мөн худлаа болох нь тогтоогдоод байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.