Шинэ Зеланд улс ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс гадны иргэдэд хилээ дахин нээхээ мэдэгдлээ. Тус улсыг зорьсон гадны зочид коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх шаардлагыг тавьж байна.
Аялагч жуулчид вакциныхаа хоёр тунд бүрэн хамрагдсан гэдгээ Шинэ Зеландын тусгаарлалт хариуцсан баг, нислэгийн компани, гаалийн ажилтнуудад мэдүүлэх юм байна. Гаднаас орж ирэх халдварын эрсдэлийг бууруулахын тулд 17 болон түүнээс дээш насны гадны иргэдэд уг шаардлагыг тавьж байгаа ажээ.
Мөн халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдах, олон улсын нислэгээс 72 цагийн өмнө өгсөн коронавирусийн эсрэг хариу гарсан шинжилгээгээ вакцинжуулалтын гэрчилгээтэй хавсаргах юм байна. Хэрэв бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ харуулахаас татгалзвал 4,000 ам.долларын торгуульд унана.
Ням гарагт Шинэ Зеландад коронавирусийн 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний 32 нь Оклэндэд илэрчээ. Ерөнхий сайд Жакинда Ардерн Оклэндын ойролцоо тав хоногийн хөл хорио шинээр тогтоосныг мэдэгдлээ.
Тус улсын гурван сая гаруй иргэний 79 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцины анхны тунд хамрагдсан бөгөөд хоёр сая орчим иргэн бүрэн тунгаа тариулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.