СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-04

Бичлэг: Д.Тогтохсүрэн: Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн  ээлжит хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэв.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон түүний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. . Зарим нь шинээр өргөн барьсан, зарим нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байна.

Эхний ээлжинд дөрвөн чиглэлд онцгой анхаарч, УИХ-аар хэлэлцүүлүүлэх хуулиудын бэлтгэлийг хангах талаар ярилцсан.
Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч үзэх хэрэгтэй байна. Тухайлбал, Татвар, хөрөнгө оруулалт, МҮХАҮТ-ын, Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ.

Хоёрдугаарт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийх эрхзүйн шинэчлэлийн олон хууль бий. Үүнийг бас нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Үүнд, Парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Гуравдугаарт, .
Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, Баялгийн сан, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хууль зэрэг эдийн засгийн эрс шинэчлэлийн томоохон багц хуулиудыг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байна гэдэгт УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдлээ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.