СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын католик сүмд үйлдэгдсэн хүчирхийллийн гэмт хэргүүдийг тогтоожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын католик сүм доторх хүчирхийллийг шалган мөрдөж буй хорооны мэдээллээр 1950 оноос хойш насанд хүрээгүй хүүхэдтэй хурьцах мянга мянган гэмт хэрэг үйлдэгджээ. Тус улсын католик сүмүүдэд 115,000 лам, санваартан байснаас 3,200 гаруй нь насанд хүрээгүй хүүхдүүдээр бэлгийн гаж донгоо гүйцэлдүүлж байсныг хороо тогтоосон байна.

Хороог ахалж буй Жан Марк Суве дээрх танилцуулсан мэдээлэл нь хамгийн багаар тооцож мэдээлсэн дүн гэдгийг онцлон тэмдэглэжээ. Католик сүм доторх хүчирхийллийн гэмт хэргийг шалгах хороо нь сүмийн үйл ажиллагаа, цагдаа шүүхийн архивын баримт, хохирогчидтой хийсэн уулзалтын дүнд дээрх баримтыг дэлгэсэн байна.

Бие даасан шалган мөрдөх хороог Францын католик сүм 2018 онд байгуулж, дотоод үйл ажиллагаагаа шалгуулж эхэлжээ. .

Мөн гэмт хэрэгт холбоотой зарим хамба, сүмийн удирдах ажилтнууд одоо ч амьд сэрүүн байгаа аж. Тусгай хороог бүрдүүлэхдээ эмч, түүхч, социологич, номлогчдыг багтаасан байна. Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд 6,500 гаруй хохирогч, гэрч хороонд хандсаны дүнд 2,500 хуудас бүхий тайланг гаргажээ.

. Ромын пап Францис энэ жилийн эхэнд Католик сүмийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлгийн хүчирхийллийг илтэд гэмт хэрэгт тооцохоор болсон юм. Ингэснээр христийн сүм хийдүүдийг удирдах Каноны хуулиар бэлгийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдүүдийг боолчлох, хүүхдийг садар самуунд ашиглах зэргийг хүнд гэмт хэрэгт тооцох шинэ дүрмүүд бий болжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.