Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шахмал түлшний эрэлт нэмэгдэж, борлуулалтын цэгүүдэд дараалал үүсэх болсон. Үйлдвэрээс цэгүүдэд хүргэж буй түлшний өдрийн хэмжээ иргэдэд хүрэлцэхгүй, хүндрэлтэй асуудал үүсээд буй. Энэ талаар СХД-т байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр дээрээс түлшний хомстолд орсон эсэхийг тодрууллаа.
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Р.Жигжид: Баруун бүсийн үйлдвэр 8 шугамтай, зүүн бүсийн үйлдвэр 2 шугамтай. Нийт 5 үйлдвэр хэвийн ажлаад явж байна. Одоогийн байдлаар 78 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Үе шаттай цэгүүдийг нээсэнтэй холбоотойгоор эрэлт, нийлүүлэлт нэмэгдсэн байх. Өнөөдрөөс 300 цэгт түгээлт хийж байна. Сүүлийн 2 хоногт технологийн шинэчлэл хийсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр урьд нь нэг захиалагч түлш авах захиалагч өгөхөд 4 цагийн дараа нээгддэг байсан бол одоо 1 цагийн дотор нээгддэг болсон. Тээвэрлэлт дээр ямар ч асуудал байхгүй.
Борлуулагч өөрөө мөнгөө төлөөд авч байгаа болохоор 5-10 тонноор худалдан авдаг. Захиалагч хэдэн төгрөгийн төлбөр төлсөн тэр дагуу захиалгаар очдог. Иргэдэд хэлэхэд түлш хангалттай байгаа учраас түлшний нийлүүлэлт ирэх хоёр хоногт шийдэгдэнэ.
Энэ жил барьцалдуулагчтай холбоотой доголдол үүсэхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.