СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-04

Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ оны эхний  есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн  Цагдаагийн  удирдах  газрын  дарга  Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын  цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв.

Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132  буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. .

2021 оны эхний есөн сард Тээврийн цагдаагийн алба 44.652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 10.853 осол, хэрэг бүртгэгдэж 1020 хүн гэмтсэн. Нийт 573 явган зорчигч зам тээврийн осол, хэрэгт өртөж, хэргийн улмаас 55 хүн нас баржээ.

Нийслэлийн  Онцгой байдлын  газрын дарга Л.Дашням гамшиг, ослын  болон  цаг үеийн  нөхцөл байдлын талаар танилцуулсан. 2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ.. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурчээ.

2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитутын нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн.

Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэт цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.