СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-04

"Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэр зогсоход хүрээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. .

Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулсан. “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байгаа” хэмээн танилцууллаа. Харин “Таван толгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Өчигдөр 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногт цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байна.

217 машинаар түгээлт хийж байгаа. Нийт 72 мянган тонны түлшний нөөцтэй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн.

Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг.. Ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна” хэмээв. Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэдгийг хэлж байлаа.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам хариуцдаг бөгөөд нийслэлийн зүгээс түгээлтэд анхаарал хандуулдаг. “Таван толгой түлш” компанийн хувьд .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.9.47.3

Zogsohgui ee olon dargaa boli darga bolgon idej uuhaa bagasga buhniig mungunii nudeer harj bgaa uchir yaj hugjih bilee dee

Zochin
2 жилийн өмнө
202.9.47.3

Idsen uusang ni nertei ni medeelj chadna shuu jiliin umnu priustei baisan darga 5 bogdoos land avch bsan dag tiim hurdan bayjina gej yu baihav

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.210

Төрийн оролцоо орохоороо ийм байдал үүсээд байна

zochin
2 жилийн өмнө
59.153.113.180

Arai gej ajillaj baigaa uildveree demjitsgeey

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.