Боловсролын зээлийн сангийн 2008-2016 онд хөнгөлөлттэй зээлээр сурч төгссөн төгсөгчдийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор төлбөр болон төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй тохиолдолд дипломыг өгөхгүйгээс гадна Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас зээл авч, их, дээд сургууль төгссөн 13650 оюутан зээлээ төлж, дипломоо аваагүй байгаа аж.
1993-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан оюутнууд дипломоо барьцаанд тавьдаг байсан бол гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж, зээл авдаг байсан ба энэ хугацаанд 40 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 30 орчим оюутанд олгосон байдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дотоодын их сургуулийн төлбөрийг 1 удаа тэглэх хэрэгтэй . Харин гадаадын сургуульд өчнөөн долларын төлбөр авчихаад одоо ч төлөөгүй албан тушаалтан , баячуудын хүүхдүүдээс төлбөрөө нэхэж аваач . Хэдэн мянган долларын зээл авч гадаадын их сургуульд сурч ирээд , танил талаараа мөнгө хийх боломжтой албан тушаалд томилогдоно . Ханаж цадахгүй авилгач луйварчидаасаа гадаадад сурсан сургуулийн төлбөрийг авчихаад , дотоод сургуулийн төлбөрийг ав .