СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-04

Н. Уртнасан: Мод тарьсан иргэн, ААНБ-ыг урамшуулдаг жишигт шилжинэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр /2021-10-04/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн талаар мэдээлэл хийлээ.

Я.Содбаатар: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт: 

- Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,

- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодлого, стратеги гарган ажиллах,

- Ойн агентлаг байгуулах,

- Халамжаас хөдөлмөрт чиглүүлэх цогц бодлогын хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих,

- Иргэн аж ахуй нэгжийн тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх, 
 
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах.

2022 оны улсын төсвийг өргөн барихдаа Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан ажээ.  

Н.Уртнасан: Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг арван жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарсан.

. Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг

- 2021-2024 он эхлэл үе шат,

- 2024-2027 он,

- 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.