Төв аймгийн Зуунмод сумын Цэцээ гүн рүү аравдугаар сарын 2-ны өдрийн 12:30 цагт долоон хүн явган аялал хийсэн ч 19:00 цагийн үед буцаж буух үед 33 настай, эрэгтэй Б төөрчээ.
Хамт явсан бусад хүмүүс нь иргэн Б-г хайлгахаар мөн өдрийн 23.00 цагт Төв аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Алба хаагчид, ар гэрийнхний хамт аравдугаар сарын 2-ны өдрийн 23:17 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд өчигдөр /2021-10-03/ 08:30 цагт иргэн Б Манзуширын хийд рүү өөрөө бууж ирсэн учраас эрлийн ажиллагааг зогсоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.