СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Родриго Дутертегийн охин Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин Сара Дутерте-Карпио ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Мөн аавынх нь олон жилийн туслах Дутерте-Карпиогийн хамтрагч болж, Дэд ерөнхийлөгчид нэр дэвших өргөдлөө өгсөн гэж "ABS-CBN" агентлаг мэдээлсэн байна.

бөгөөд энэхүү албан тушаалд дахин өрсөлдөнө гэдгээ зарлаад байгаа юм.

Харин 76 настай Родриго Дутерте улс төрөөс гарч байгаагаа өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн бөгөөд уг гэнэтийн алхам нь охиныхоо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох замыг бэлдэж байгаа хэрэг гэж шинжээчид таамаглаж байгаа билээ. Тэгвэл тэрээр энэхүү мэдэгдлийг хийснийхээ дараахан охин Сара нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж нэгэн телевизийн сэтгүүлчид хэлснийг "ABS-CBN" агентлаг дамжуулсан аж.

Гэвч улс төр судлаачид эцсийн мөчид өөрчлөлт гарах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн түүний охин Дутерте-Карпио ч мөн адил амжилтыг үзүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм.

Ирэх оны Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 8-ны өдөр хүртэл бүртгүүлэх ёстой хэдий ч 11 дүгээр сарын 15-н хүртэл нэрээ татаж аван, халаа сэлгээ хийх боломжтой аж. Тиймээс Родриго Дутерте эцсийн мөчид бодлоо өөрчлөх магадлалтай юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.