СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-04

ИНЕГ, “Монголиан эйрвэйс” компанид хууль бусаар давуу байдал олгосон уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Гашуунсухайт орчмын хил дээгүүр өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Монголиан эйрвэйс” ХХК-ийн “Робинсон Р66” загварын нисдэг тэрэг ниссэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн тухай зарим хэвлэлд мэдээлсэн.

Тэгвэл . Тухайн агаарын хөлөгт 45 зорчигч сууж явсан бөгөөд нисгэгчийн бүхээгийн шил цуурснаас ийнхүү буцаж буусан гэсэн мэдээлэл байгаа юм. Харин энэ зөрчлийг ИНЕГ-ын удирдлага ихэд нууцалж буй гэнэ.

Учир нь Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар Японы талтай байгуулсан гэрээндээ тусгасан гэдэг. . Уг нь манайд “Фоккер-50” агаарын хөлгийг өмнө нь “Хүннү эйрвэйс”, “Аэромонголиа” компанид цөөнгүй жил ашиглаж байгаад насжилт нь хэтэрсэн, 20-иос дээш жил үйлчилгээнд явуулсан гэж үзэн Монгол Улсад нисгэхийг хориглож, гадаадынханд худалдсан байдаг. Гэтэл “Монголиан эйрвэйс” ХХК-ийнхан олон жилийн насжилттай “Фоккер-50”-ийг ИНЕГ-ынхнаас хэрхэн зөвшөөрөл авч, зорчигч тээвэрлэх арилжааны нислэгт гаргасан бол гэдэг нь эрхгүй анхаарал татна.

Түүнчлэн гэдэг нь хардлага төрүүлж буй юм.

ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн “Изинис эйрвэйс” ХХК-д Сөүл-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх зөвшөөрөл олгуулахын тулд БНСУ-ын нийслэлд хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийн үеэр ашиг сонирхолын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгохыг завдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Оронд нь үүрэг гүйцэтгэгчээр эрүүгийн нэг хэргийн хамтран оролцогч Б.Алтанцомыг томилсон ч ажил төдийлөн сайжрахгүй, харин ч зүй бус үйлдлийг хаацайлахыг оролдож байх шиг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.140

Mongolian Airways iin zahiral n Margad gej hun bgaa shuu. Yu Yasan iisen Erdene .

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.86

Энэ хогийн хэрүүл, атаархал хэзээ дуусах юм! Монголд Хоролсүрэн л задгай сэтгэж нисэх салбар хөгжиж байгаа ! МАНгруудаа!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.