СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-04

ТТТ: Баруун үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотойгоор ажил зогсож, нөөц бага бүрдүүлсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шахмал түлшний эрэлт нэмэгдэж, борлуулалтын цэгүүдэд дараалал үүсэх болсон. Үйлдвэрээс цэгүүдэд хүргэж буй түлшний өдрийн хэмжээ иргэдэд хүрэлцэхгүй, хүндрэлтэй асуудал үүсээд буй.

Энэ талаар Тавантолгой түлш ХХК-аас баруун үйлдвэрийг нүүлгэх шийдвэрийн дагуу таван сар ажил зогссонтой холбоотойгоор энэ жил 25 мянган тонноор бага түлшний нөөц бүрдүүлсэн гэж тайлбарлав.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг гэрээт 281 цэгээр худалдан борлуулж буй. Энэ долоо хоногт цэгийн тоог 450 болгоно гэж Тавантолгой түлш ХХК-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.