СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-02

Зургаан жил зогсонги байсан Замын-Үүдийн дулааны станц ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2015 онд баригдаж дууссанаасаа хойш зургаан жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ.

Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.

Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж,

Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.

Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.