Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын ялгуулсан 20 жилийн замнал өндөрлөлөө.
Сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүү буюу 45 түрүү, дээд зиндаанд хамгийн олон удаа буюу 1093 удаа давсан, аварга цолтойгоор 899 удаа давсан зэрэг түүний тогтоосон дээд амжилтуудыг тоочоод барамгүй. Их аварга Хакүхогийн зодог тайлах хүсэлтийг хоёр хоногийн өмнө (2021.09.30) Японы сүмо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөл хүлээн авсан билээ. Ингээд их аварга Хакухо М.Даваажаргалын сумо бөхийн замналын 20 жилийн түүхийн товчоо бүхий видеог хүлээн авч үзнэ үү.
Аав хүү хоёр аугаа их спортын түүхэн хүн юм.Түүний цаашдын гэр бүлийн амьдралд нь эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
Агуу домогт аврага шүү