СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2021-10-02

🔴LIVE: АН: С.Зориг агсны хэрэг сонгуулийн хэрэгсэл болоод хувирчихлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

АН-ын удирдлагууд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр М.Тулгат "Ардчиллын эсрэг байгаа хүмүүс энэ хэргийг улс төрийн зорилгоор сөхөж, харлуулж 30 жил явж байна. Нөхөн сонгуулийн үеэр сонгуульд нэр дэвшсэн хүн рүү давшилсан байдлаар С.Зориг агсны нас барсан өдрийн өмнөх өдөр нэвтрүүлэг гаргаж байгаа увайгүй үйлдэл" гэв.

О.Цогтгэрэл "С.Зориг агсны хэрэг нь сонгуулийн хэрэгсэл болоод хувирчихлаа. Бид Монгол Улсын шүүхэд итгэх ёстой. Шүүхээр нэгэнт буруутай гэж үзсэн хүмүүс буруутай байх. Тэр хүмүүс гавьяа байгуулсан юм шиг зурагтаар гарч байгаа нь зохимжгүй" гэв.

С.Эрдэнэ "С.Зориг агсны нас барсан өдрийн өмнө шүүхээр ял авсан этгээд олон нийтийн телевизээр эрээ цээргүй ярьж байгаад харамсаж байна. Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж, хэргийг замхаруулсаар байна. АН-ыг харлуулах гэж л энэ хэргийг сөхдөг. Зөвхөн С.Зориг бус Монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөсөн" хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.