СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн алба хаагчдын эсрэг террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын харьяат Карачай-Черкеси улсад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг Холбооны аюулгүй байдлын албанаас баривчилжээ. Сэжигтэн нь Бүгд Найрамдах Кабардино-Балкари Улсын иргэн бөгөөд "Исламын улс" террорист бүлэглэлийн захиалгаар ажиллаж байсан гэж Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төв "ТАСС" агентлагт мэдээлсэн байна.

Тус мэдэгдэлд "Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эсрэг террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг Карачай-Черкесийн Холбооны аюулгүй байдлын албанаас таслан зогсоолоо. 2001 онд төрсөн сэжигтэн нь "Исламын улс" алан хядлагын бүлгийн зааварчилгааны дагуу халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд одоо түүнийг саатуулаад байна" хэмээн тэмдэглэжээ.

төдийгүй террорист байгууллагын гишүүдтэй харилцаж байсан нотолгоог гар утаснаас нь олсон байна.

Одоо түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн Террорист ажиллагаа төлөвлөх болон Террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцох зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.113

Гадаад мэдээ юм бол улсынх нь нэрийг урд нь бич. ОХУ: гээд араас нь гарчиг. Багш чинь заагаагүй юу? Чи идчихсэн үү?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.