"Таван толгой түлш" ХХК-ийн ажилтнууд ажил хаялт зарласны улмаас үйлдвэрлэл зогссон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл шахмал түлш борлуулах цэг дээр түлшний хүрэлцээ муу байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод шахмал түлш борлуулах 40 цэг байгаа юм. Нэг цэгт өдөрт таван тонн буюу 200 шуудай нүүрс ирж байгаа хэдий ч түлш борлуулах цэгийн тоо бага байгаагаас иргэд ихээр ирж аван, түлш хурдан дуусаж байгаа аж. Шахмал түлш борлуулах цэгүүд нь нэг айлд долоо хоногт зургаан шуудай нүүрс өгч байгаа ба нэг шуудай түлшийг 1,875 төгрөгөөр борлуулж байгаа юм. Түүнчлэн түлш түгээлт ирснээс хойш хоёр цагийн дотор дуусаж байгаа гэнэ.
Харин иргэд шахмал түлш борлуулах цэг хомс, борлуулах цэг олоод очиход түлш дууссан гэх нөхцөл байдлаас үүдэн шахмал түлшээ худалдан авч чадахгүй байгааг шүүмжилж байна. Мөн долоо хоногт зургаан шуудай нүүрс хүрэлцдэггүй тал дээр бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.