СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-01

🔴 LIVE: “Тавантолгой түлш” ХХК ажилчдын улирлын урамшууллыг олгохоор болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

“Тавантолгой түлш” ХХК-ийн Үйлдвэрийн албаны дарга Б.Лүн-Уултай ярилцлаа. Өчигдөр оройноос эхэлсэн ажилчдын ажил хаялт зогсож, үйлдвэрлэл хэвийн явагдаж эхэллээ хэмээн мэдээлэв. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн Үйлдвэрийн албаны дарга Б.Лүн-Уул: 

-Ажилчдын ойлголт дутуу, мэдээлэл аваагүй байснаас болсон уу өчигдөр 2-3 цагийн үйлдвэрлэлийн доголдол үүслээ. Тэрнээс нийлүүлэлт доголдоогүй. Гүйцэтгэх захирлын тушаал сая гарч "Ажилчдын улирлын урамшууллыг энэ сардаа багтаан олгох шийдвэр гарсан"-ыг танилцуулснаар үйлдвэрийн есөн шугам хэвийн ажиллаж эхэллээ. 

Ажилчдын хувьд цалин дээрээ сар болон улирлын нэмэгдэл гэж авдаг. Үүнийгээ хугацаандаа өгсөнгүй, өгсөн боловч бага байна гэдэг шаардлагыг өчигдөр тавьсан. Есдүгээр сард 30 хувийн урамшуулал өгсөн. Ирэх саруудад 60-70 хувь болж нэмэгдээд явна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.