СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-01

🔴 LIVE: О.Цогтгэрэл: Засгийн газарт хариуцлага тооцож, өөрчлөх цаг ирлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр буюу аравдугаар сарын 1-нд Ардчилсан намаас “Одоо боллоо” нэртэй бүх нийтийн цуглаан зохион байгуулахаа зарлаад байсан. Уг жагсаал 12:00 цагийн орчимд Төв талбайд эхэллээ

АН-ын дарга М.Тулгат: Дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 17 хувийг ковидод зарцуулж байхад Монгол Улс ДНБ-ийхээ 60 хувийг ковидод зарцуулаад байна. /20 орчим их наяд төгрөг/ Тэгсэн ч коронавирусийн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ их мөнгийг үр дүнгүй ашигласныг цар тахлын өнөөгийн нөхцөл байдал харууллаа.

Өнөөдөр болж буй жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан ирж дуу хоолойгоо хүргэсэн. Бид жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар илэрхийлэх байдлаар зохион байгуулна. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх оролдлого хийгдэж байна. Цагдаагийн байгууллагаас зохицуулан ажиллах байлгүй дээ. 

Иргэд:

- Би СХД-ийн 9-р хорооноос ирсэн. Тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Ковидын хүнд үе эхэлснээс хойш амьдрал үнэхээр хэцүүдлээ. Засгийн газар цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэн. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна шүү дээ.

- Би БЗД-ийн 16-р хорооноос ирсэн. АН-ын гишүүд УИХ-д цөөн тоотой байгаа. МАН-ын гишүүд тэд нарынхаа саналыг хүлээж авдаггүй юм шиг байна. Иймд бид дуу хоолойгоо хүргэж байгаа юм. 

- Гадуур амьдрал хүнд байна шүү эрх баригчдаа. Үхэл зовлон ихсэж байхад улс төрчид жаргаж цэнгэж байна. Бид тэмцэх цаг болжээ. Сая шатахуун тасарлаа. Буцаад хэвийн болсон ч шатахууны үнэ дагаад бүх юмны үнэ өссөн. Буцаж буухгүй байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд бизнесийн салбар элгээрээ хэвтлээ. Иргэдийн эрүүл мэнд бүр хаягдлаа. Улс төр, эдийн засгийн бүхий л эрх мэдэл нэг гарт төвлөрчихлөө. Гэтэл улсын өр 5 тэрбум доллараар нэмэгдлээ. "Одоо боллоо" шүү дээ. Бодлогын томоохон өөрчлөлт оруул. Засгийн газраа өөрчилж, хариуцлага тооц.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

болио

Зочин
2 жилийн өмнө
202.131.233.190

болио юун завтай юм бэ дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.