СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-01

🔴 LIVE: ЭМЯ: 750 оюутнаас коронавирусын халдвар илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ

Нийслэлд сүүлийн 24 цагт коронавирусийн 16682 шинжилгээ хийгдсэн. Есдүгээр сарын эхээс "Дельта вирус" дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сар гарснаас хойш орон нутгаас 10 мянга орчим оюутан ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Тухайлбал СУИС-ийн найман оюутнаас халдвар илэрсэн. Оюутнуудад санхүүгийн хүндрэл үүсэж байгаа учраас Төрийн их дээд сургуулийн удирдлагуудад оюутнаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна. Үүнтэй холбогдуулан МУИС 4 байр, "Оюутны Өргөө" орон сууцны 2 давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Вакцины гурав дахь тун бол дельта давалгаанаас хамгаалах гол үр дүн юм. Сургууль цэцэрлэгийг нээлттэй байлгаж, эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Тийм учраас 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүд /10-аас дээш хүнтэй/ ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэхийг зөвлөе.

ЭМЯ: Дельта хувилбарын өндөр тархалттай орнууд хүн амынхаа 30 хувийг нэмэлт тунд хамруулахыг зорьж байна. Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун юм

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
3 жилийн өмнө
66.181.183.164

Энээрдэмтдийн үөвоөл гэгч ямар суурь судалгаандтулгуурлан 3 дахь тунг хийх гээд бөйнаа ДЭМБ гахойшоуулаад бөйгаабиздээ вакцинаас өөр ярих сэдэвалга уу вакцинаасболоодхордоод амь насах алдаад хууч өвчин сэдрээд маш хэцүү байгаа иргэдийгбүүүлойшоогооч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.