СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос дахин нэгэн пуужин туршжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНАСАУ өнгөрөгч пүрэв гарагт дахин нэгэн пуужингийн туршилт хийсэн болохоо мэдэгджээ. Энэ нь тус улсын өнгөрсөн сар гаруйн хугацаанд хийсэн дөрөв дэх зэвсгийн туршилт болж байгаа юм.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус улс дуунаас хурдан пуужингийн туршилт хийгээд байсан билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эдгээр туршилтуудыг "тогтворгүй бөгөөд аюулгүй байдлыг авчрах эрсдэлтэй" гэж мэдэгджээ. Харин Пхеньяны зүгээс эдгээр зэвсэг нь улсаа хамгаалахад хэрэгтэй гэж мэдэгдээд, АНУ болон БНСУ-ын "давхар стандарт"-ыг буруушаасан юм.

Олон улсын зүгээс Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авч байгаа хэдий ч Пхеньян зэвсгийн үйлдвэрлэлээ удаашруулах бодолгүй байгаа нь сүүлийн үеийн пуужингийн туршилтуудаар нь тод илэрч байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.190.78

Болоош дэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.