Өнөөдөр Нийслэлийн хамгийн том дүүрэг Баянзүрх дүүрэгт, тэр дундаа Ковид цар тахлын хүнд амаргүй энэ цаг үед 700 гаруй эмч, ажилтантай эрүүл мэндийн салбарынхан маань дэргэдээ цэцэрлэг нээж, эмч ажилтнууд ажлаа сэтгэл амар хийж, үр хүүхэд нь аюулгүй орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломжтой болж байна.
Өнөөдөр 2 дугаар эмнэлгийн эмч ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэд өсөж хөгжиж байна.
Түүнчлэн 22 иргэн шинээр ажлын байртай, тогтмол орлоготой, ажлын хамт олонтой болж байна.
Эмнэлгийн захиргааны зориулалттай, 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтын барилга болгон өөрчлөх хөрөнгийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж , 1,0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн “ Айвико ” ХХК , “ Дэвжих ган харш ” ХХК компаниудад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Байгууллага хөрөнгө, байрны асуудлыг шийдвэрлэж, боловсролын салбар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж , төрөөс нэг хүүхдэд хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан ажиллаж буй Байгууллагын цэцэрлэгийн санаачилга улам өргөжиж өнөөдөр 24 дэх байгууллага дэргэдээ ажилтнууддаа зориулсан цэцэрлэгээ нээж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.