СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжингийн Олимп дотоодын үзэгчдэд нээлттэй болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулагдана. Өвлийн Олимпын наадам үзэгчдэд нээлттэй болох хэдий ч гадны үзэгчид үзэх боломжгүй. Харин зөвхөн БНХАУ-д амьдардаг дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрнө гэж Олон улсын Олимпын хороо мэдэгдсэн байна.

Хятадын нийслэл Бээжин хот нь өвөл, зуны Олимпын наадмуудыг зохион байгуулсан анхны хот болж байгаа юм. Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учир наадмын оролцогчдод зөвхөн бэлтгэл сургуулилалт хийх байр, цэнгэлдэх хүрээлэн, ажлын байрны хооронд зорчих зөвшөөрөл олгоно. .

Өвлийн Олимпын наадмын нээлт хаалт, паралимп зэрэг нэгдүгээр сарын 23-аас гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зөвхөн зохион байгуулагчдын тусгайлан бэлдсэн тээврийн хэрэгсэл, замаар оролцогчид болон үзэгчид зорчино. Олимпын наадамд оролцогчид, тамирчид бүгд бүрэн вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой ба хаалттай орчинд тусгаарлалтгүй нэвтрэх эрхтэй. .

Мөн гадна, дотны оролцогчид бүгд өдөр бүр Ковид-ын шинжилгээнд хамрагдана. Токиогийн зуны Олимп үзэгчгүй болсон тул Бээжингийн Олимп дотоодын хөгжөөн дэмжигчдэд нээлттэй болно гэсэн шийдвэрийг ОУОХ таатайгаар хүлээн авчээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.