Францын Гадаад харилцааны яам Австрали дахь Францын Элчин сайд Жан-Пьер Тебоутай зөвлөлдөж байгаа бөгөөд түүний хэзээ буцах нь тодорхойгүй байгаа гэж тус улсын Гадаад харилцааны сайд Жан-Ив Ле Дриан өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Тэрээр "Манай улс Австралитай хоёр талын харилцаагаа хэрхэн өргөжүүлэх тал дээр харилцан тохиролцсоны дараагаар бид Австрали руу Элчин сайдаа буцаах болно" хэмээн тэмдэглэжээ.
Австрали, АНУ, Их Британи улсууд энэ сарын 15-ны өдөр "Аукус" аюулгүй байдлын түншлэлийг байгуулснаа зарласан билээ. Дээрх хэлэлцээрийн хүрээнд Австрали улс Их Британи болон Америкийн технологийн тусламжтайгаар дор хаяж найман цөмийн шумбагч онгоц бүтээх юм. Эхний цөмийн шумбагч онгоц нь 2036 онд ашиглалтад орох бөгөөд Австралийн зэвсэгт хүчин мөн Америкийн далавчит пуужингаар тоноглохоор төлөвлөж байгаа аж.
Гэвч энэхүү шийдвэрийн үр дүнд Австралийн түүхэн дэх хамгийн том батлан хамгаалахын хэлэлцээр болох Францтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн юм. Үүний хариуд Франц улс АНУ болон Австралид суугаа Элчин сайд нараа Парис руу эргүүлэн татсан билээ.
Эх сурвалж: TASS
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.