СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-30

🔴 ЭМЯ: Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос Коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж, эрүүл мэндийн салбарын ачаалал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

“Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журмыг баталсан. Энэ дагуу ЭМЯ, НЭМГ, дүүргийн эрүүл мэндийн төв, ЭМДЕГ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цаг ажиллаж эхэлсэн юм.

Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлгээс суларч байгаа орны мэдээллийг авч нэгтгэх, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг Маш хүнд, Хүнд, хүндэвтэр, хүндрэх эрсдэлтэй гэсэн ангиллаар оройн 20:00 цагт авсан мэдээллийн дагуу хэвтэх эмнэлэгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байгаа юм.

Түүнчлэн орны хүлээгдэл чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болсон.
Ор зохицуулах баг маш хүнд, хүнд өвчтөнийг хэвтүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Сайдын тушаалаар 5,984 ор дэлгэсэн. Гэвч хэвтэж байгаа 6,417 хүн буюу 500-гаар хэтэрсэн нөхцөл байдалтай байна. Өөрөөр хэлбэл, 139 хувийн орны ачаалалтай ажиллаж байгааг тэрбээр нэмж хэллээ.

Иргэд бие нь хүндрэх нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй болсон үед эмнэлэгт ирэхэд Яаралтай тусламж үйлчилгээгээр иргэдийг хүлээн авч дараа дараагийн арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Өвчлөл ихссэнтэй холбоотой гэрийн нас баралт гарч байна. . Хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн цар тахлын эсрэг арга хэмжээнд иргэдийг сайн дураараа хамрагдаж ажиллахыг уриалж байна. 

Түүнчлэн "Мутацад орсон вирусийн шалтгаалан эмнэлэгт хийгдэх эмчилгээний хоног 14 байсан нь 21 болж үргэлжлэх нөхцөл байдал үүсэн учраас орны ачаалал нэмэгдэж байна" хэмээн Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
192.82.89.224

Irged uursduu uvchnuu hunruulchiheed emnelegiig buruutgana.Uuruu uurinhuu eruul mendig uuruu hamgaalah ystoi shuudee.Suuri uvchintei humuus ylanguya gereesee garahgui bh heregtei.Odoo emch suvilagch nar chini tuildaj bna shuudee. ted narigaa hairlaachdee.Tangarag urgusun ch gesen ted nar chini hun shuudee.Humuusee uursduu hicheetsgee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.