СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун Өмнөд Солонгостой утасны шугамаа дахин холбохыг хүсэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрчдийн намын 14 дэх удаагийн Ардын дээд чуулганы тавдугаар чуулган эхэлжээ. Чуулганы үеэр удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой утасны харилцаагаа дахин сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь харилцаагаа дахин сэргээж, эвлэрэх санал гэж ажиглагчид харж байна.

Хоёр Солонгос утасны шугамуудаа нээгээд байсан боловч өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Солонгос болон АНУ-ууд хамтран цэргийн сургуулилалт хийснийг эсэргүүцэж дахин таслаад байгаа юм. Тэгвэл аравдугаар сарын эхэнд шугамуудыг эргэн сэргээх боломжтой гэдгийг Ким Жон Ун хэллээ. Өнгөрсөн жилүүдэд хоёр улсыг холбох утасны шугам хэд хэдэн удаа тасарч, хэд хэдэн удаа эргэн сэргэсэн.

Гэхдээ утасны шугамыг сэргээх эсэх нь Өмнөд Солонгосын талын хандлагаас шалтгаална хэмээн анхааруулсан байна. .

БНАСАУ-ын төрийн мэдлийн сувгийн нэвтрүүлэгч эмэгтэйн хэлснээр Ким Жон Ун зөвхөн урьдчилсан болзол хангагдсан тохиолдолд нүүр тулан уулзах болоод дайныг дуусгавар болсныг тунхаглах боломжтой гэжээ. Солонгосын дайн 1953 онд дууссан боловч өнөөг хүртэл энхийн гэрээ хэлэлцээр зурагдаагүй тул техникийн хувьд дайны байдалтай байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.