Цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2650 хүнээс халдвар илэрсэнээс 1138 нь нийслэл хотод, 1512 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор эмнэлэгт 20724 хүн хэвтэн эмчлүүлж, 64,654 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 390 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт 41-80 насны 19 хүн халдварын хүндрэлийн улмаас нас барлаа.
Мөн өнгөрсөн хоногт 6549 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.