СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Витамин ₮” урамшуулалт аяны 3 дахь тохирлын азтанууд тодорлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Голомт банкнаас энэ оныг дуустал “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байна. Бид иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах зуршлыг бий болгоход нь туслах зорилгоор төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд энэхүү аянд оролцох сугалааны эрхийг олгож байгаа билээ.

Харин 09-р сарын 24-ний өдөр азтан шалгаруулах 3  дахь тохирол явагдаж, тохирлын арга хэмжээг Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ. Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy Buds PRO, Номин болон Имарт худалдааны төвийн эрхийн бичгийн эздийг тодруулсан юм. Бид зарим азтануудтай уулзаж, тэдний сэтгэгдлийг хуваалцсаныг хүргэж байна.

Э.Далайсайхан: Эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал

- Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын эзэн болсон бэ?

- Баярлалаа. Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна.

- “Витамин ₮” аянд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

- Миний хадгаламжийн хугацаа дууссан учраас хадгаламжийн хугацаагаа сунгасан. Энэ үед надад сугалааны эрх үүсэж, аянд оролцох эрхтэй болсон.

- Хадгаламж нээгээд удаж байна уу?

- Голомт банканд 2 жилийн өмнө хадгаламж нээсэн.

- Анх хуримтлал үүсгэх болсон шалтгаан нь юу байсан бэ?

- Би одоогийн байдлаар Голомт банканд хэд, хэдэн хадгаламж нээлгэсэн байна. Хадгаламж тус бүрийг зарцуулах зорилго нь өөр. Харин хамгийн анх Голомт банканд хадгаламж нээлгэхдээ байр авах зорилгоор нээлгэсэн. Одоо эхний хадгаламж маань зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна.

- Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын ач холбогдлыг юу гэж боддог вэ?

- Ер нь эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал юм. Харин иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн зөв зуршилд уриалж буй “Витамин ₮” аян бол зөв зүйтэй аян гэж бодож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.