Ковид-19 цар тахлын үед улс орнууд хилээ хаасан ч зарим улс орнууд тодорхой тооны оронд хилээ нээж эхэлсэн. БНХАУ гаднаас ирэх зочдод зориулж 5,000 өрөөтэй тусгаарлах байгууламжийг 260 сая ам.доллараар барьжээ. Гуанжоу хотод баригдсан нүсэр том тусгаарлах байгууламж удахгүй нээлтээ хийнэ.
Гадны эх сурвалжууд хятад маягийн гурван давхар, саарал дээвэртэй уг байгууламжууд хөлбөмбөгийн 46 талбайтай тэнцэх хэмжээтэй бөгөөд гурван сар хүрэхгүй хугацаанд барьсан гэжээ. Гаднаас ирсэн иргэдийг нисэх буудлаас автобусаар шууд энд тээвэрлэн авчрах ба багадаа хоёр долоо хоног тусгаарлагдах юм байна.
Өрөө бүр видео чат хийх камер, хиймэл оюун ухаанаар ажиллах халуун хүйтэн хэмжигч, өдрийн гурван удаагийн хоолтой байна. Тусгаарлагдаж буй зочдын хоолыг роботууд зөөх ажээ. Энэ төрлийн байгууламж Хятадад анх удаа баригдсан бөгөөд Гуанжоу олон улсын эрүүл мэндийн төв гэж албан ёсоор нэрлэсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.