СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

25 сая жилийн өмнө уутат баавгай шүүрдэг байсан бүргэдийн олдвор олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австралийн эрдэмтэд ойролцоогоор 25 сая орчим жилийн өмнө амьдарч байсан бүргэдийн өмнө нь мэдэгдэж байгаагүй эртний төрлийн чулуужсан үлдэгдлийг олжээ..

Шинээр хийсэн судалгаагаар уг чулуужсан яснууд нь Аркаехиеракс сильвестрис буюу эртний ойн махчин шувуу байсан гэж тогтоожээ. Энэ төрлийн эртний махчин бүргэд нь бусад шувуу, уутат баавгай, мэрэгч амьтдыг шүүрч, зооглодог байжээ.

Ой дотор нисч ан ав хийдэг байсан ба богино бадриун далавч, урт хөл, өргөн сарвуутай байсан гэж үздэг. Олдворыг өмнөд Австралийн цөл дэх ширгэсэн давстай нуур Пинпагийн археологийн дурсгалт газраас олсон байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.