СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршсан гэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Умард Солонгос улс өчигдөр буюу мягмар гарагийн өглөө дахин нэг пуужинг Японы тэнгист туршсан тухай мэдээлсэн. Уг пуужинг баллистик пуужин байж магадгүй гэсэн таамгийг Япон, Өмнөд Солонгосын албаныхан дэвшүүлээд байсан юм.

Тэгвэл БНАСАУ-ын талаас Хуасонг-8 нэртэй дуунаас хурдан пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн байна. . Мөн уг шинэ төрлийн пуужин нь стратегийн зэвсэг бөгөөд цөмийн хошуугаар цэнэглэх чадамжтай байна.

Төрийн мэдлийн сувгийн дамжуулснаар Умард Солонгос улс аль ч замаар өөрийгөө хамгаалах хүчин чадалтай болохыг харууллаа гэжээ. Мягмар гарагт харвасан пуужин нь энэ сард тус улсын хийсэн гурав дахь удаагийн туршилт юм.

. Мөн Умардын төрийн мэдлийн сувгийн хийсэн мэдэгдэлд пуужингийн шингэн шатахуун тээвэрлэх ампулыг анх удаа танилцуулсан ба энэ ампул нь пуужин хөөргөхийн өмнө бэлтгэх хугацааг илүү богиносгож хялбарчлахад тустай ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.