СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-29

🔴 LIVE: Эрдэнэбүрэнгийн УСЦ барихтай холбогдуулан 258 айл өрх, түүхийн дурсгал газруудыг нүүлгэн шилжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн усан сан нийтдээ 9.8 мянга га газрыг эзэлж байгаа. Өргөөшөө 3-4 км, уртаашаа 24 км урт усан сан бий болох юм. Энэ усан сангийн газрын ойролцоо 258 айл өрх, 204 газарт 630 ширхэг түүх дурсгалт газар байна гэж бүртгэгдсэн байгаа.

Хууль журмын дагуу айл өрхүүдэд нөхөн олговор олгох бөгөөд нүүлгэн шилжүүлэлт 2022-2025 онд үргэлжилнэ хэмээн ЭХЯ-ны газрын дарга И.Лувсанцэрэн дурдлаа. 

Тэрбээр "Холбогдох хууль, журмын дагуу тухайн газар, орон нутагт нь очиж, судалгааны ажлуудыг хийсэн. Нөлөөлөлд өртөж байгаа айл, өрхийг нүүлгэх санхүүжилт нь нийтдээ 11.5 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс . Уг санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусган тухайн аймгийн Засаг даргад эрхийг нь шилжүүлнэ. 258 айл өрх аймгийнхаа Засаг даргатай гэрээ хийж, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зардлаа авах юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл 61 сарын хугацаанд хэрэгжинэ. Нүүлгэн шилжүүлэлт, түүх соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2022-2025 он хүртэл үргэлжилнэ.

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 145 малчин өрх, Увс аймгийн Өмнөговь суманд 113 айл өрх байгаа. Урьдчилсан судалгаагаар айл өрхүүдийг 15-25 км дотор нүүлгэн шилжүүлэх боломжтой. Айл өрхүүд тухайн аймгийн Засаг даргатай ярилцан хаашаа нүүхээ тохиролцох ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.