СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Галт уулын халуун хайлмаг тэнгисийн усанд хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Испанийн Ла Палма арал дээр дэлбэрсэн галт уулын халуун хайлмаг урссаар тэнгисийн усанд хүрчээ. Эрдэмтэд халуун хайлмаг тэнгисийн усанд асгарвал хорт хий ялгаруулж, томоохон тэсрэлт дэлбэрэлт болж магадгүй хэмээн сэрэмжлүүлээд байсан юм.

Кумбре Виежа галт уулын хайлмаг орон нутгийн цагаар мягмар гарагийн шөнө Атлантын далайн усанд хүрчээ. Час улаан хайлмаг ус руу орох үед үүл мэт цагаан уур савссан байна. Уг уур нь химийн хортой хлорт бодис ялгаруулж байж болзошгүй. .

Ла Палма арал дээрх галт уул есдүгээр сарын 19-ний өдөр дэлбэрснээс хойш олон зуун барилга байшин өртөж сүйтгэгдсэн ба 6,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. .

Эргийн дагуу байрладаг гурван тосгоны оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд хөл хорьсон байна. Испани улсын Засгийн газрын зүгээс байгалийн гамшгийн бүсэд байрладаг тул тус арал дээр хохирол амссан бүх иргэний хохирлыг барагдуулах санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.