Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн багш, ажилчдын сууж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар гүнтэд 2019 оны аравдугаар сарын 19-ний 11.25 цагийн үед осолдож, долоон хүн нас барсан. Энэ ослын хэрэгт холбогдсон тус сургуулийн хоёр албан тушаалтны гэм буруутай, эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тухайн үед 33 хүний суудалтай, том оврын автобусанд явсан 20 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоож, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас ийм явдал болсон гэж үзсэн юм.
Уг осолд холбогдуулж ДХИС-ийн Авто хэсгийн дарга И.Баяржаргал, автобусны жолооч Б.Энхбат нарыг Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байв. И.Баяржаргалыг нь албан үүрэгтээ хайнга хандаж техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлаа хийгээгүйгээс олон хүний амь хохирсон осол гарсан гэж буруутгасан.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон”, 10.6-2-ын “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон”, 11.3-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 11.5-2 дахь хэсгийн “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалан хэлэлцэн хурлаас И.Баяржаргалд дөрвөн жил хорих, 4.5 сая төгрөгөөр торгох ял оноосон ч Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлжээ.
Харин Б.Энхбатад гурван жил хорих ял шийтгээд дээрх хуулийн дагуу хоёр жилийг нь хасан, нэг жил хорих ял эдлүүлэх болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Удирдлагуудад нь хариуцлага байдаггүй юм уу
Удирдлага хариуцлага алга олон хүн хохирсон шүү.
Нэг муу жолооч. Ахлах хоёроор нь туг тахиад дуусгав
Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь байхгүй байна
Zuv l shiidver gargadan bna.ymar huni muud durtai yum be.huni muud durlah uursdud chini muu shuu.ur huuheded chini ch tusdsg yum uu
Zam teewriin osloor hun nas barwal ondor hriutslaga tootsood bdaggui l dee
Дарга болох гээд зүтгнэд байдгийн учир нь ямарч хариуцлага хүлээдэггүйд байгаа вм байна. Монголд хүний амь үнэгүй болжээ. Дарга, захирал, удирдах албан тушаалтнууд хэзээ ч хариуцлага, ял шийтгэл хүлээхгүй өнгөрөхөөр ажил яаж сайн байхав? улс яаж зөв хөгжих вэ дээ!!!Дээд тушаалтнуудад хариуцлага ял тооцдог байх хэрэгтэй тэгэж байж улс орон зөв урагшилна.
Сэг унаж явсан нь ял авч нтр. Сэг унахгүй гэсэн бол ажилгүй болох байсан байх хөөрхий.
Хөөрхий аваарыг яалтай билээ.Хэлж бус хийсч ирдэг зовлон
Negmuu hujaa avtobusnii seg nuudee ih l ondor unetei avj bsandaa, orond ni 2 Solongos autobus avahad hangalttai mongo bsan
Үхсэний хохь амьдын зол гэж энэ дээ, хэн ч хариуцлага үүрэхгүй, хүний сайхан амь, хайран. Хүний мууд дуралаад гэж байгаа хүмүүс, та нарт ч гэсэн хариуцлагагүй хүмүүсийн балаг ирэхийг үгүйсгэхгүй