СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-29

Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, танилцуулах мэдээллийн төв байгуулагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлжээ. Уг газрыг түшиглэсэн Төв азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төвийн шавыг тавилаа. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар хадгалагдан үлдсэн түүхийн олон үеийн дурсгалт газруудыг түшиглэн “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, мэдээллийн цогцолбор байгуулах зорилтыг дэвшүүлсэн.

Соёлын яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Соёл, мэдээллийн төв нь ард иргэд, зочид гийчдэд дурсгалын талаарх үнэн зөв мэдээллийг өгөх, судалгааны шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зориулалт бүхий бэсрэг орон зай байх юм.

Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулагдсанаар Монгол орны төв хэсэг рүү чиглэсэн соёлын аялал жуулчлалын шинэ маршрут бий болж, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдал сайжрах, орон нутагт ажлын байр бий болох зэрэг олон боломж бүрдэх юм. Мөн хүүхэд залуучуудад эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалах дадал заншлыг төлөвшүүлэх, ард иргэдэд археологийн дурсгалын шинэ мэдлэг мэдээллийг шуурхай хүргэх, шинжлэх ухааны ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр монгол хүнийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төв болно.

Цогцолбор байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал болон албаны бусад хүмүүс, орон нутгийн ард иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.