Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газарт самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат 3 иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бөгөөд зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.