Парламентын сэтгүүлчид Төрийн ордны гадаа мэдээлэл хийж байна. Парламентад сурвалжлах эрхээ олж авах, иргэдийн мэдэх эрхийг шаардаж байгаа юм.
УИХ-ын даргын гаргасан Ковидын үеийн түр журам ёсоор сэтгүүлчдийг Төрийн ордон руу хязгаартайгаар нэвтрүүлэх, халдвар, хамгааллын дэглэм ягштал баримтлах, зөвхөн нэг цэгт байршиж, ярилцлага, тодруулах авах шаардлагыг нэг жил хагасын турш тавьж ирсэн. Энэ нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхэд халдаж байна хэмээн Монголын парламентийн сэтгүүлчид үзэж, шаардах бичиг өргөн барив.
Шаардах бичгийг ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзул, УИХ-ын ХМА-ны дарга Ц.Батбаатар нар гардан авч, УИХ-ын даргын гаргасан түр журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан, үүндээ сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулахаар тогтсон талаар дуулгалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uneheer goy bna gehdee hailt n bolohgui bna