СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-28

Танилц: Автомашины торгуулийг цахимаар төлөх боломжууд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд торгох шийтгэлийг биелүүлээгүй 2,804,815 удаагийн 66,516,700,000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн.

УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу 2017 оны долдугаарын 01-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм. Хэрэв аравдугаар сарын 01-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй байхаар шийдвэрлэсэн.

Аравдугаар сарын нэгэн ойртож буй энэ эдрүүдэд иргэдийн Улсын бүртгэлийн цахим төв, Гэрэгэ Киоск-д олноороо дараалал үүсгэн торгуулиа төлөх нь ихэссэн. Энэ нь цар тахлын халдвар, хамгааллын дэглэмийг сахихгүй, халдвар тархах эрсдэл нэмэгдэж буй. Иймд өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд эрсдэлээс сэргийлэн автомашины торгуулийг цахимаар төлөх боломжуудтай танилцана уу.
1. https://smartcar.mn/#/home, www.torguuli.police.gov.mn , https://www1.e-mongolia.mn/home цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн
болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлан https://smartcar.mn/#/home хуудаст хандаж цахимаар,
2. Бүх төрлийн арилжааны цахим банкаар,
3. Гар утаснаас ГЭРЭГЭ АПП ашиглан цахимаар төлөх боломжтой. Мөн өөрт ойрхон байрлалтай арилжааны банк, Гэрэгэ Киоск-д өөрийн
биеэр очиж төлөх боломжтой.
Дансны мэдээлэл:

Гудамж замд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Цагдаагийн алба хаагчийн танд оногдуулсан зөрчлийн торгуулийн
төлбөрийг Нийслэлийн Төрийн сангийн 100200000952 дансанд;

Хяналтын камераар илрүүлсэн зөрчил тухайлбал: Хурд хэтрүүлэх, нэгдүгээр эгнээгээр зорхчих, гэрэл дохио зөрчих, түр буюу удаан
зогсох журам зөрчих зэрэг зөрчилд цахимаар шийтнгэл оногдуулсан бол зөрчлийн торгуулийн төлбөрийг та Нийслэлийн Төрийн
сангийн 100200000985 дугаарын дансанд тус тус тушаана.

Анхаарвал зохино:
1. Тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаар дээрх торгуулийг төлөхдөө торгуулийн шийтгэлийн хуудас дээрх дугаар тус
бүрээр торгуулийг төлнө.
2. Хэрэв төлсний дараа 30 мин өнгөрсөн байхад төлөгдсөн болж хувирахгүй байвал Камерын торгуулийг 7011-1618, Терминалийн торгуулийг
7019-1319 утаснуудаас тодруулна.
Торгуулийг харуулдаг бүх сайт, банк, Гэрэгэ киоск зэрэгт торгууль тус бүрийг хуулийн хугацааны 50% буюу тал талуудыг нь
хассан дүнгээр оруулсан. Иймд харагдаж буй дүнгээр торгуулиа төлөхөд болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.