БНХАУ-ын зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэрт эрчим хүчний хомстол улам бүр хүрээгээ тэлж, газар авч байгааг The Guardian мэдээлэв. Эрчим хүчний хомстол үүссэнээр айлууд гэрэл цахилгаангүй болж, олон тооны үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод байна. Зарим дэлгүүр, худалдааны төвүүдэд лааны гэрэл асааж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Намрын улирал эхэлж, агаарын температур буурч байгаа үед тоггүй байгаа айл өрхүүд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Засгийн газраас гэрэл цахилгаанаа эргүүлэн холбохыг уриалж байна.
Эрчим хүчний томоохон станцуудын хүчин чадал байх ёстой хэмжээнээс хэтэрсэн тул Хятадын Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос хойш зүүн хойд бүсэд оргил цагаар цахилгааны хязгаарлалт хийж эхэлжээ. Чанчун зэрэг зарим хотын иргэд цахилгаан ирээд удалгүй тасарчихдаг, тасрахаараа уддаг гэсэн гомдол ирүүлсэн байна.
БНХАУ дэлхийн хамгийн том нүүрстөрөгч, дулаан ялгаруулагч орон бөгөөд дэлхийн дулааралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ амласан юм. Нүүрсний нийлүүлэлт багасч, дулаан ялгаруулалтаа хязгаарлах гэсэн ордлогоос болж эрчим хүчний хангамжаа багасгаж байгаа нь аж үйлдвэрийн салбарынхныг хүнд эрсдэлд оруулж байна хэмээн үзжээ.
Тухайлбал үйлдвэрлэгчид комьпютер програм хангамжийн чипний хомстолд ороод эхэлжээ. Мөн тээвэрлэлт гацаж эхэлсэн байна. Эдийн засгийн хохирлоос гадна иргэд эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдол гарчээ.
Лиаоян хотод гэрэл цахилгаан тасарсны дараа үйлдвэрийн металл хийц дэх агааржуулалт алдагдаж, хорт хийнд 23 хүн хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа саатсанаар зул сарын баярын өмнө бараа бүтээгдэхүүн, ухаалаг гар утас, бусад цахилгаан хэрэгслийн хомстол үүсч болзошгүй байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.