Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
Монгол Улсад есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хоногт нийт 2153 халдварын тохиолдол бүртгэгдэж, 7262 хүн эдгэрэн, 17 хүн нас баржээ. Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод 1204, орон нутагт 949 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Тус өвчнөөр өвдсөн хүмүүсийн 11378 нь хөнгөн, 6810 нь хүндэвтэр, 2207 нь хүнд, 394 нь нэн хүнд байгаа аж. Өнөөдрийн байдлаар 20789 хүн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагаас 4384 нь хүүхэд, 1607 нь жирэмсэн эх байгаа бол 62415 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ковид өвчний улмаас 17 нас барсан бөгөөд тэдний 10 нь эмэгтэй, 7 эрэгтэй хүн байсан ба 21-40 насны 2 хүн, 41-60 насны 5, 61-80 насны 6, 80-аас дээш насны дөрвөн иргэн энджээ.
Нас баралтын 77.4% нь архаг суурь өвчин ба ковид хавсарсан бол 22.6% нь ковидоос болж нас барсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 69.2% нь буюу 2,250,537 хүн нэгдүгээр тун, 65.4% нь буюу 2,127,534 хүн хоёрдугаар тун, 293759 хүн дархлаа сэргээх тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.