СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистан, Мьянмарын элч нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхээс татгалзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

НҮБ-ын байнгын төлөөлөгчид болох Афганистаны Гулам Исакзай болон Мьянмарын Кяв Мое Тун нар Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулганд үг хэлэхээс татгалзжээ.

Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Абдулла Шахидын хэвлэлийн төлөөлөгч Моника Грейли "ТАСС" агентлагт мэдээлсэн байна. Өмнө нь НҮБ дахь эх сурвалж Афганистаны төлөөлөгч Ерөнхий Ассамблейд үг хэлэхгүй гэж мэдэгдээд байсан юм.

Харин өнгөрөгч 8 дугаар сард Талибанчууд Афганистаны Засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн юм.

Талибанчууд болон Мьянмарын цэргийн хунтын дэглэмийн удирдагчид НҮБ-д элч төлөөлөгчдөө илгээсэн хэдий ч холбогдох магадлан итгэмжлэх хорооноос тэднийг хараахан баталгаажуулаагүй байна.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.