СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос дахин пуужин харвалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНАСАУ өнөөдөр өглөө дахин пуужин харвасан тухай Өмнөд Солонгос улсаас мэдэгдлээ. Өнөөдөр өглөө харвасан пуужин Японы тэнгис буюу зүүн тэнгист унасан байна.

Японы хэвлэлүүд Умард Солонгосын өнөөдөр өглөө харвасан пуужинг баллистик пуужин байсан хэмээн мэдэгдэж байгаа юм. НҮБ-ын тогтоолоор баллистик пуужингийн туршилтыг хориглосон байдаг. .

Умард Солонгос улс хэдхэн хоногийн өмнө Өмнөдтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн байр сууриа илэрхийлээд байсан юм. Мөн энэ сарын эхэнд цоо шинэ төрлийн далавчит пуужин болоод баллистик пуужингуудын туршилтыг Японы тэнгист хийсэн нь олон улсын анхаарлыг татсан.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.