СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мако гүнж хайртай хүнтэйгээ гэрлэхийн тулд цол хэргэм, тэтгэмжээсээ татгалзав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Японы гүнж Мако коллежийн нэг ангид суралцаж байсан найзтайгаа гэрлэх болсон тухайгаа мэдэгдэж, 2017 онд тэд сүй тавьж байсан юм. Гэвч гурван жил гаруйн хугацаанд тэдний гэрлэлт олон саад бэрхшээлийг үзэж, хойшлогдсоор өдий хүрчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы хэвлэлүүдэд нийтэлснээр гүнж хайртай залуутайгаа хуримаа хийж, нэг гэрт орохын тулд цол хэргэмээсээ татгалзаад зогсохгүй цол хэргэмээсээ татгалзсан хааны удмын гишүүдэд нэг удаа олгодог 150 сая иен буюу 1,35 сая ам.долларын тэтгэмжээс татгалзахаар болжээ.

Японы хууль дүрэм ёсоор хааны удмын гишүүд энгийн угсаа гаралтай жирийн иргэнтэй гэр бүл болохоор шийдсэн бол цол хэргэмээ хураалгаж, албан ёсны үүрэг хариуцлага хүлээх шаардлагагүй болдог. Мөн .

Мако гүнж хэтэрхий яаран гэрлэхгүй, ирээдүйгээ төлөвлөхөд хугацаа хэрэгтэй хэмээн хуримаа хойшлуулсан шалтгаанаа тайлбарлаж байсан ч түүний сүйт залуугийн эцэг эхийн салалт, хөрөнгө хуваах асуудал гэрлэлтэд саад болж байсан гэх цуу олон нийтийн дунд гарсан юм.

Тэгвэл Мако гүнжийн хуримын товыг ирэх аравдугаар сард зарлаж магадгүй байна. 2019 онд өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан өмнөх хаан Акихитогийн ууган ач, гүнж Макогийн сүйт залуу Кэй Комуро АНУ-ын Нью-Йоркод суралцаж байгаа бөгөөд тэд гэрлэснийхээ дараа АНУ-д амьдарна гэсэн яриа гарчээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.