СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-27

Л.Дашдэмбэрэл: "Оролцоо" төслийн залуус илүү том зорилго өвөртлөх болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасан  “Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, залуучуудыг хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх”  зорилтын хүрээнд Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-Төсөл эхлээд нэлээд хэд хоночихлоо. Хэчнээн залууг хамруулаад байна вэ? Зорилгодоо хүрсэн сургалт болж чадаж байна уу?

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна. Залуучуудын идэвх оролцоо маш өндөр байна. Энэ төсөл маань залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай орлоготой болгох зорилготой. Энэ жилдээ бид нийт 12 ээлжээр 5000 залууг хөдөлмөрт бэлтгэхээр төлөвлөсөн. . Одоо 5, 6 дугаар ээлжийн нийт 728 залуу хоёр хотхон дээр сургалтдаа хамрагдаж байна. Эхний дөрвөн ээлжийн залуучууд эхнээсээ ажлын байран дахь дадлагаа эхлүүлээд байна.

-14 хоногийн сургалтаар юу зааж, ямар ур чадвар олгож байна вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны, Батлан хамгаалахын болон Соёлын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдаж байгаа. Жишээ нь хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжааг олгох, хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл зөв амьдралын дадал төлөвшилт суулгах, гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл түүнд хүрэх арга зам гэхчлэн багц сургалтыг хөтөлбөрийн дагуу өндөр ур чадвартай багш нар зааж байна. Энэ төсөл өөрөө зохион байгуулалтын хувьд ч үр дүнгийн хувьд ч маш том төсөл. . Мөн сургалтын хөтөлбөрт спорт, соёл, багийн олон арга хэмжээ багтсан нь залуучуудыг хамт олны дунд хэрхэн биеэ авч явах, нийтэч нэгдмэл болгоход нөлөөлж байгаа юм.

-Төсөлд хамрагдах хүсэлтэй залуучууд хаана хандах вэ. Тэдэнд ямар шалгуур тавьж байна вэ?

Бүртгэлийг сургалт эхлэхээс өмнө e-mongolia цахим платформыг ашиглан явуулсан. Мэдээж энэ төсөлд сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй, 18-34 насны хэн ч хамрагдах боломжтой. Гэхдээ “Халамжаас-Хөдөлмөрт” зорилтын хүрээнд хүнсний эрхийн бичиг авдаг өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай залуучуудыг түлхүү оролцуулах сонирхол бидэнд бий. Тиймээс аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтсүүд ийм хүмүүст санал тавих оролцуулах ажлыг зохион байгуулж, биечлэн бүртгэл явуулсан. Жишээ нь дөрөвдүгээр ээлжид хамрагдсан 400 орчим залуугийн 187 нь хүнсний эрхийн бичиг авдаг өрхийн гишүүд байгаа юм. Тэгэхээр энэ залуучууд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, тогтвортой ажлын байртай болсноор халамж авдаг иргэдийн тоо бага ч гэсэн буурах юм. . Дараа дараагийн ээлжийн бүртгэлийг удахгүй зарлаад явна.  

-Аль аймаг орон нутгийн залуус идэвхтэй оролцож байна вэ?

“Оролцоо” төсөл улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Бүх аймаг орон нутгаас залуучууд идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн хоёр ээлжид гэхэд нийт 728 залуу оролцож байгаагийн 81 нь Улаанбаатар хотоос бусад нь Баян-Өлгий, Увс, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг холын аймгуудаас оролцож байна. Дараагийн ээлжүүдэд төвийн аймгууд болон Улаанбаатарын залуучуудаа хамруулахаар тооцон зохион байгуулалт хийсэн.

-Ер нь залуучуудын ажилгүйдлийн түвшин хэр байдаг юм бэ?

. Тэд хөдөлмөр эрхлэхийг хүсдэггүй гэсэн үг биш. Өөрийнхөө юу хийж чадахыг, зорилго, алсын хараагаа тодорхойлж чадаагүй, эсвэл ажлын дадлага туршлагагүй, хөдөлмөрийн харилцааны талаар ойлголт мэдлэггүйгээс болоод тогтвортой ажлын байран дээр очиж чадахгүй байгаа юм. Нөгөө талаас ажил олгогчид хэлдэг, мэдлэг дадлыг бид зааж сургаад олгож болно. Гол нь хувь хүний хандлага төлөвшилт залуучуудад дутмаг байна гэдэг.  Тэгэхээр энэ зөрчилдөөд байгаа зүйлийг үгүй хийж аль аль талдаа асуудлыг нь шийдэхэд энэ төсөл чиглэгдсэн. Гол нь үр дүнг нь бид бодож үзэх хэрэгтэй. Нэг залуу ажилтай болоход тухайн өрхийн амьдралын чанар сайжирч, орлого нэмэгдэнэ. Хүнсний эрхийн бичиг зэрэг халамжийн үйлчилгээнээс гарна.

-Вакумжуулсан сургалтад хамрагдсан залуучуудыг хэрхэн ажилтай болгох юм бэ?

Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип хөтөлбөрт хамруулах зэрэг арга хэмжээ сургалтын дараа үргэлжлээд явна. 14 хоногийн сургалтын үеэр ажил олгогчдын өдөрлөг яармагийг хотхонууд дээр зохион байгуулж байгаа. Өмнөх дөрвөн ээлжийн 1211 залуугаас 600 гаруй нь ажил олгогчдын өдөрлөгийн үеэр ажлын байран дахь дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгуулсан. Тэд ажлын байран дээрээ сайн дадлагажаад цаашид тэндээ ажиллаад явах боломж бий.. Тэднийг тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогчид болон ажилтанд нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн олгохоор журманд заасан. Тэгэхээр ажил олгогчид ч мөн идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид оролцогчдын 70-аас багагүй хувийг ажлын байраар хангахаар сургалтын дараах дэмжлэгийг зохион байгуулаад явна.

-Сургалтын дараах дэмжлэг гэдэг нь дээр дурдсан ажлын байранд зуучлах л гэж ойлгож болох уу. Өөр дэмжлэг бий юү?

Багц сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн залуучуудаа хөдөлмөрт бэлтгэх нэмэлт сургалтуудад хамруулах, мэргэжлийн ур чадвар богино хугацаанд олгох үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэх боломжтой. Мөн ажилд зуучлах, аж ахуй эрхлэх зориулалттай 10 хүртэл сая төгрөгийн жижиг зээл, барьцаагүй хүүгүй, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамруулах, малчин болох хүсэлтэй бол малжуулах барьцаагүй, хүүгүй эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамруулах зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлэх боломж бий.

-Сургалт хагас цэрэгжилтийн байдалтай явагдаж байгаа гэсэн. Дундаас нь шантарч больё гэсэн оролцогч гарч байна уу?

Залуучуудын сэтгэгдэл өндөр байгаа. Сургалт шахуу хөтөлбөртэй учраас маш нарийн зохион байгуулалттай байлгах үүднээс хагас цэрэгжилтийн байдалтай явуулахаас өөр аргагүй. Нөгөө талаар залуучуудад дэг журам, эртэч, эрүүл дадал төлөвшихөд энэ чухал нөлөөтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний дөрвөн ээлжийн сургалтын үеэр шилдэг 300 оролцогчтой уулзалт хийсэн. Бүгд л сургалтын зохион байгуулалтын талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа ярьж байсан. Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон нэг ээж “Хэзээ ч хамт олны дунд орж үзээгүй. Энэ сургалтад би эрт хамрагдсан бол хэчнээн сайхан бэ. Одоо үр хүүхдээ ийм сайхан сургалтад хамруулахыг хүсэж байна” гээд уйлж байсан шүү. . Танил талгүйгээс ажилд орж чадахгүй байна гэж бодож байтал өөрт минь их учир байж. Яг хэрэгтэй зүйлээ олж мэдэж авлаа. Би том зорилготой боллоо гэж тэд ярьж байна. Мөн огт мэргэжил эзэмшээгүй залуучууд ч бий. Тэр бүү хэл бичиг үсэг мэдэхгүй оролцогч ч ганц нэг бий. Тэдний үг хэл, үйлдэл, хандлага үнэхээр өөр болоод төгсөж байна. Дөрөвдүгээр ээлжийн сургалтын ерөнхий зохицуулагчаар ажилласан Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг багшийн ярианаас сонсож байхад, тухайн ээлжийн оролцогч нараас хичээлээс хоцорсон, чөлөө авсан нэг ч тохиолдол гараагүй гэсэн. Тэд өөртөө өөрчлөлт хийж чадаж байна.

-Нөхцөл байдал нэлээд хүнд үе таарлаа. Ковидын тархалт өндөр байна шүү дээ?

Бүх оролцогчийг хотхон руу явахаас өмнө шинжилгээнд хамруулаад явуулж байгаа. Эерэг гарсан тохиолдолд нутаг буцаах, тусгаарлах, эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг авч байна. Өөрөөр хэлбэл, яг хотхонууд дээр бүх хүн шинжилгээ өгөөд очиж байгаа учраас сургалт ногоон бүсэд зохион байгуулагдаж байгаа гэсэн үг. Хотхонууд дээр сургалтын явцад гаднаас хүн нэвтрүүлэхгүй, албаны шугамаар очих бол заавал шинжилгээ өгүүлэн нэвтрүүлэх зэргээр халдвар хамгааллыг өндөр түвшинд мөрдөж байгаа. 

-Төсөлд хамрагдсан залуустаа хандаж юу хэлэх вэ?

Маш олон хүний хүч хөдөлмөрөөр төсөл амжилттай хэрэгжиж байна. Зохион байгуулалтад оролцож байгаа хүн нэг бүрд талархал илэрхийлье. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагууд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд, Удирдлагын академи, Олон Улсын хүүхдийн найрамдал цогцолборын удирдлага,  сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн багш нартаа гээд дурдалгүй өнгөрүүлсэн ч байж магадгүй бүх хүнд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад баярлалаа. Нөгөө талаас төсөл амжилттай хэрэгжих гол үндэс бол залуучууд, тэдний оролцоо юм. Өөрийгөө хөгжүүлэх, хөдөлмөрлөх чин сэтгэлээр уг төсөлд хамрагдаж залуучуудаараа бид бүхэн бахархаж байна.

Эх сурвалж: Assa.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

яаж хамрагдах вэ

Gantulga
2 жилийн өмнө
202.126.90.72

Goy ymaa yaj bvrtgvvleh we

Оролцогч 4р ээлж 1р рот 4р салаа Сонор бүлэг
2 жилийн өмнө
66.181.161.40

5р ээлжинд хамрагдсан төгсөж ирээд шууд дадлагтаа гарсан. Захирал маань 3 дахь өдөр уулзаад ямар гоё эерэг хандлагтай юм бэ хамт олон дундаа эерэг хандлагаа түгээгээрэй гээд үндсэн цалинг маань нэмж ажлын гэрэж хийсэн. Энэ төсөлд хамрагдаж хандлагаа өөрчилж өөрийгөө нээх гээд маш олон soft skill д суралцсан цаашдаа ч үргэлж өөрийгөө хөгжүүлж илүү их хүсэл тэмүүлэлтэй амьдарнаа.

Ану
2 жилийн өмнө
66.181.161.91

Асуух зүйл байна та надтай холбогдоорой

Түвшөө
2 жилийн өмнө
202.126.90.9

Хайран мөнгө ямар их мөнгө үр ашиггүй зарж байнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.