СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сергей Лавров: "Барууны орнууд ОХУ-ын вакциныг хязгаарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Аливаа улсын хэмжээнд батлагдсан коронавирусийн вакциныг бусад улс орнууд харилцан хүлээн зөвшөөрөхийг ОХУ дэмжиж байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн ням гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулганы үеэр үг хэлэхдээ онцолжээ.

Тэрээр "Коронавирус бол бидний нийтлэг дайсан. Иргэдийг гадаад улс орнууд руу зорчих хязгаарлалтыг хурдан хугацаанд цуцлахын тулд аливаа үндэсний хяналтын байгууллагуудаас баталсан вакциныг харилцан хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" хэмээн тэмдэглэсэн байна.

Үүний дараа тус улсын зүгээс Европын холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ гаргасан билээ. "The Lancet" сэтгүүл "Спутник V" вакциныг 91.6 хувийн үр дүнтэй гэж мэдээлсэн бол Европын эмийн агентлагаас тус вакциныг шалгаж эхэлсэн гэж өнгөрөгч 3 дугаар сарын 4-ний өдөр мэдэгдсэн.

Гэвч барууны орнууд ОХУ-ын вакцины хэрэглээг хязгаарлаж байгааг Орос хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Лавров зарласан юм.

Тэрээр энэ талаар " Үүнд "Спутник V" ч мөн хамааралтай. Европын холбооны хэд хэдэн орон бидний вакциныг албан ёсоор бүртгэж аваад байгаа билээ. Энэ бол Европын холбоо болон "НАТО"-гйин бусад улс орнуудад том үлгэр жишээ болж байна" хэмээсэн байна.

ОХУ нь тус улсын Эрүүл мэндийн яамны Гамалея төвийн "Спутник V"  ба "Спутник Light", Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Вектор төвийн "EpiVacCorona", Оросын шинжлэх ухааны академийн Чумаков төвийн "CoviVac" зэрэг нийт 12 вакциныг үйлдвэрлэж байгаа билээ.

Тэгвэл юм.

Эх сурвалж: TASS

Орчуулсан: Г.Энхсаруул

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.