СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-27

Ковидоор нас барсан 19 хүн 60-аас дээш насныхан байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Зузу
3 жилийн өмнө

2021 оны Есдүгээр сарын 27 өдрийн  Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

Монгол Улсад есдүгээр сарын 27 өдрийн байдлаар хоногт нийт 1991 халдварын тохиолдол бүртгэгдэж, 6848 хүн эдгэрэн, 19 хүн нас баржээ. Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод 1043, орон нутагт 945, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Тус өвчнөөр өвдсөн хүмүүсийн 11924 нь хөнгөн, 7026 нь хүндэвтэр, 2167 нь хүнд, 384 нь нэн хүнд байгаа аж. Өнөөдрийн байдлаар 21501 хүн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагаас 4054 нь хүүхэд, 1485 нь жирэмсэн эх байгаа бол 65419 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ковид өвчний улмаас 19 нас барсан бөгөөд тэдний 10 нь эмэгтэй, 9 эрэгтэй хүн байсан ба 61-80 насны 16 хүн, 80-аас дээш насны гурван хүн энджээ. Нас баралтын 77.4% нь архаг суурь өвчин ба ковид хавсарсан бол 22.6% нь ковидоос болж нас барсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын  хүн амын 69.2% нь буюу 2,250,218 хүн нэгдүгээр тун, 65.4% нь буюу 2,126,575 хүн хоёрдугаар тун, 289467 хүн дархлаа сэргээх тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.