СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-09-27

"Капитрон" банкийг дээрэмдэхийг завдсан этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Цагдаагийн алба хаагчид "Капитрон" банкны ажилтанд хутга тулган дээрэмдэхийг завдсан сэжигтнийг өчигдөр илрүүлэн баривчилжээ.

Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд гаднаас орж, хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгдсэн юм.

Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд өчигдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчилан таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.

Сэжигтэн Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ДАМДИННЯМ
3 жилийн өмнө
66.181.177.242

ЗАЙЛУУЛ КАМЕРЫН БИЧЛЭГЭЭР БАРЬЧИХААД ЦАГДАА НАРЫН СҮРЖИГНЭХ ГЭЖ

Zochin
3 жилийн өмнө
202.21.109.35

Kameriin bichleg ch uzeed barij chadahgui nusan jowh bjiij cham shig yumnaas bolool mongol uls hugjihgui bgaashde uuruu giiguulehgui bjiij busdiin hiisniig uguisgej bdag

zochin
3 жилийн өмнө
103.57.92.132

bichlegeer l barina shuudee.Sain bna

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.63

Камер байхгүй бол ч дээ. Ур чадвараа дайчилж бсан урьдны цагдаа нар агуу юм

Зочин
3 жилийн өмнө
59.153.113.23

Ядаж ганц гар буутай орохгүй.

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.113

Барьсан нь буруу аятай юм бичицгээх. Та нарт ер нь таалагдах юм байдаг уу. Ер нь заавал нэг юм хэлж байх ёстой юу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.